2013-01-31
Үйлдлийн систем Лекц №1
Үйлдлийн систем гэдэг нь хэрэглэгч компьютер хоёрыг хооронд
нь холбож, компьютерийн үйл ажиллагааг удирдаж, мэдээллийг зохион
байгуулж байдаг суурь систем юм.
Үйлдлийн системийн гүйцэтгэх үүргүүдийг дурдвал:
* - диалог буюу хэрэглэгчтэй харьцах
* - оролт-гаралт, өгөгдлийг удирдах
* - програм боловсруулах процессын төлөвлөлт, зохион байгуулалт
* - санах ой, кэш, процессор, гадаад төхөөрөмжүүд г.м. компьютерын хэсгүүдтэй ажиллах
* - сонгосон програмыг ажиллуулах
* - боломжит бүх төрлийн үйлчилгээ (сервис)
* - дотоод төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэл дамжуулах
* - монитор, гар, дискүүд, принтер г.м. залгах төхөөрөмжүүдийн ажиллагааг програмын төвшинд дэмжих зэрэг болно.
Boot буюу компьютерийг эхлүүлдэг програмийг уншиж дууссаны дараа ажилладаг үйлдлийн систем нь бусад хэрэглээний програмийг ажиллуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Үйлдлийн систем нь санах ой руу ачаалагддаг бөгөөд компьютерийн хүчин чадлыг зохицуулж, хувиарлахаас гадна компьютерийн гарнаас өгөгдсөн командыг дэлгэц рүү илгээх, дискэн дээр файл болон директоруудыг хадгалах мөн дагалдах төхөөрөмжүүд болох принтер, хулгана, уян болон хатуу дискний ажиллагааг хянадаг.
Үйлдлийн системүүдийн төрлүүд: Dos, Windows, Unix, Linux, Mac OS, Palm Os гэх мэт. Зарим төрлийн үйлдлийн системд олон хувилбарууд байдаг.
Линукс төрлийн үйлдлийн системүүдийн давуу талууд:
1. Үнэгүй
2. Нээлттэй эхтэй
3. Компьютерын хүчин чадал бага шаарддаг гэх мэт.
UNIX систем функцийн хувьд гурван түвшинд хуваагддаг:
· Кернел буюу цөм, үйлдлүүдийг төлөвлөж хураагуур (storage/диск)-ийг удирддаг;
· Шел буюу бүрхүүл, хэрэглэгчийг системтэй холбогч бөгөөд хэрэглэгчийн командуудыг хөрвүүлж биелүүлнэ.
· Хэрэглээний програм хэрэгсэлүүд, үйлдлийн системд нэмэлт боломжуудыг бий болгоно.
Кернел
Үйлдлийн системийн цохилох зүрх болсон кернел нь тоног төхөөрөмжийг хянаж програмистын удирдлагаар системийн хэсгүүдийг унтрааж асааж байдаг. Хэрвээ жишээ нь та компьютертээ ls буюу директорийн мэдээллийг жагсаах команд оруулбал кернел дискнээс тухайн директор дахь файлуудыг унших командыг өгч, таны дэлгэц дээр тэдгээрийг жагсаан харуулах болно.
Бүрхүүл
Одоогоор нэлээд хэдэн төрлийн бүрхүүл гараад байгаа, хамгийн өргөн тархсан нь bourne ба C бүрхүүлүүд бөгөөд эдгээрээс гадна эхлэн суралцагчдад ихэд дөхөмтэй менюгээр удирддаг бүрхүүлүүд мөн байдаг. Ямар бүрхүүл ашиглахаас үл хамааран үүний үүрэг нь хэвээрээ үлддэг, өөрөөр хэлбэл хэрэглэгч, компьютер хоёрыг холбодог.
Бүрхүүл нь мөн дамжуулах хоолойн үүргийг гүйцэтгэх чадвартай, үүнийг хэрэглэгч хэд хэдэн командыг хооронд нь холбож өгөх, нэг програмын үр дүнг нөгөө програмын оролт болгон ашиглах болох чадвар гэж тайлбарлаж болно.
Хэрэглээний програмууд болон хэрэгсэлүүд
Unix-ийн хэрэглэгчид хэрэглэж болохуйц зуу зуун хэрэглээний порграмууд бий, үүний заримыг нь тодорхой нэг үйлдэлд зориулан гуравдагч этгээдүүд гаргасан байх нь ч бий. Ерөнхийдөө хэрэглээний програмуудыг тодорхой хэрэглээ бүхий жишээ нь: документ боловсруулах болон бизнесийн хэрэглээний програмууд мөн програмчилахад зориулагдсан гэж хоёр ангилж болно.
Түгээмэл 4 тархацын хувьд
Fedora
yum list all командаар жагсаасан нийт пакетын тоо 7334
-CentOS
yum list all командаар жагсаасан нийт пакетын тоо 5785
-Ubuntu
apt-cache stats командаар жагсаасан нийт пакетын тоо 24088
-Debian
apt-cache stats командаар жагсаасан нийт пакетын тоо 23851
Эндээс харахад Debian болон түүн дээр суурилсан Ubuntu тархац нөгөө хоёроосоо бараг 4, 5 дахин илүү пакетуудын сонголттой байна.
Үйлдлийн системийн гүйцэтгэх үүргүүдийг дурдвал:
* - диалог буюу хэрэглэгчтэй харьцах
* - оролт-гаралт, өгөгдлийг удирдах
* - програм боловсруулах процессын төлөвлөлт, зохион байгуулалт
* - санах ой, кэш, процессор, гадаад төхөөрөмжүүд г.м. компьютерын хэсгүүдтэй ажиллах
* - сонгосон програмыг ажиллуулах
* - боломжит бүх төрлийн үйлчилгээ (сервис)
* - дотоод төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэл дамжуулах
* - монитор, гар, дискүүд, принтер г.м. залгах төхөөрөмжүүдийн ажиллагааг програмын төвшинд дэмжих зэрэг болно.
Boot буюу компьютерийг эхлүүлдэг програмийг уншиж дууссаны дараа ажилладаг үйлдлийн систем нь бусад хэрэглээний програмийг ажиллуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Үйлдлийн систем нь санах ой руу ачаалагддаг бөгөөд компьютерийн хүчин чадлыг зохицуулж, хувиарлахаас гадна компьютерийн гарнаас өгөгдсөн командыг дэлгэц рүү илгээх, дискэн дээр файл болон директоруудыг хадгалах мөн дагалдах төхөөрөмжүүд болох принтер, хулгана, уян болон хатуу дискний ажиллагааг хянадаг.
Үйлдлийн системүүдийн төрлүүд: Dos, Windows, Unix, Linux, Mac OS, Palm Os гэх мэт. Зарим төрлийн үйлдлийн системд олон хувилбарууд байдаг.
Линукс төрлийн үйлдлийн системүүдийн давуу талууд:
1. Үнэгүй
2. Нээлттэй эхтэй
3. Компьютерын хүчин чадал бага шаарддаг гэх мэт.
Unix, Linux үйлдлийн системийн түүхээс...
1960 аад оны сүүлчээр Unix үйлдлийн системийг анхлан
Кен Томпсон 1969 онд АТ&Т Bell лабораторид PDP-7 машин дээр бичжээ.
Тэрээр хожим нь C программчлалын хэлний үндэс болсон B хэлийг зохиожээ.
Улмаар 1970 онд Дэннис Ритчиегийн хамтаар АТ&Т Bell лабораторид PDP-11 дээр UNIX үйлдлийн системээ гаргажээ.
Хожим нь Дэннис Ритчие C программийн хэл зохиосныг бид мэдэх билээ. Unix үйлдлийн систем нь анхлан компьютерийг програм зохиогчдод нэг зэрэг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүтээгджээ. Тухайн үедээ хэд хэдэн чухал чанарыг агуулж байжээ. Жишээ нь multitasking, multiuser capability гэх мэт.
Unix-ийн үйлдлийн систем нь доорх хэсгээс тогтоно.
1. Kernel - бүх process, scheduling энэ тэрийг зохицуулна. Hardware энэ тэртэй шууд харицана.
2. Шэлл - хэрэглэгчээс мэдээлэл авч цааш дамжуулах, санах ойгоос програм ажиллуулах гэх мэтийг хийнэ.
3. Бусад tool буюу хэрэгслүүд - Үйлдлийн системд хэрэг болох хэрэгслүүд буюу бусад программууд
Хожим нь Дэннис Ритчие C программийн хэл зохиосныг бид мэдэх билээ. Unix үйлдлийн систем нь анхлан компьютерийг програм зохиогчдод нэг зэрэг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүтээгджээ. Тухайн үедээ хэд хэдэн чухал чанарыг агуулж байжээ. Жишээ нь multitasking, multiuser capability гэх мэт.
Unix-ийн үйлдлийн систем нь доорх хэсгээс тогтоно.
1. Kernel - бүх process, scheduling энэ тэрийг зохицуулна. Hardware энэ тэртэй шууд харицана.
2. Шэлл - хэрэглэгчээс мэдээлэл авч цааш дамжуулах, санах ойгоос програм ажиллуулах гэх мэтийг хийнэ.
3. Бусад tool буюу хэрэгслүүд - Үйлдлийн системд хэрэг болох хэрэгслүүд буюу бусад программууд
Unix нь дотроо 2 төрлийн байх юм. Юугаар төрөлж
ангилваа гэхээр boot хийх үедээ системийн хаанаас программуудаа унших вэ
яаж унших вэ гэдгээр. Өөрөөр хэлбэл “init” хийх төрлөөр нь ангилдаг.
Тэр хоёр төрөл нь:
1. SystemV
2. BSD (Berkeley Software Distribution) Berkeley-гийн их сургуулд АТ&Т-ийн Unix-ийг 1970-аад онд суулгаснаар BSD Unix үүсэх эхлэл тавигдаж.
Тэр хоёр төрөл нь:
1. SystemV
2. BSD (Berkeley Software Distribution) Berkeley-гийн их сургуулд АТ&Т-ийн Unix-ийг 1970-аад онд суулгаснаар BSD Unix үүсэх эхлэл тавигдаж.
System V төрөл нь init хийхдээ /etc/rc.d/init.d/
дотроос программуудаа (daemons бую services-ийн startup script-ууд)
ачаалах ба энэ директор нь цааш хэд хэдэн ч директор руу симболик линк
хийгдсэн байж болно. Single user уу multi user-уу энэ тэрээсээ хамаарч
өөр өөр директориос даэмон-уудаа ачаална.
Одоо байгаа системүүдээс Solaris, Redhat, Debian, Mandrave, Ubuntu эд нар энэ төрлийг ашигладаг. Сүүлийн 4 нь Linux тархац шүү.
Одоо байгаа системүүдээс Solaris, Redhat, Debian, Mandrave, Ubuntu эд нар энэ төрлийг ашигладаг. Сүүлийн 4 нь Linux тархац шүү.
BSD төрөл нь init хийхдээ /usr/local/etc/rc.d/
дотроос скриптүүдээ ачаална. Гэхдээ тэр директор нь зөвхөн ганц бөгөөд
өөрөөр хэлбэл өөр директор эд нараас ачаалахгуй гэсэн үг дээ. Slackware
Linux дистро, бүх BSD (FreeBSD, NetBSD, OpenBSD (энэ гурав үнэгүй),
BSDi)-ууд үүнийг ашиглана. BSD нь лицэнзийн асуудлаас болж BSDi(үNetэй),
FreeBSD, OpenBSD, NetBSD (бүгд үнэгуй) гэх мэт болон хөгжиж иржээ.
За дээрх төрлуудээс суулгаж үзээд аль нь System V, BSD болохыг мэднэ дээ.
1990 оны эхээр Финландын их сургуулийн оютан Линус
Торвалдс Minix үйлдлийн систем дээр тулгуурлан анхлан Kernel бичиж
Usenet newsgroup-ээр энэ тухайгаа мэдэгджээ. Тэр үеэс л Linux-ийг хүмүүс
ихэд сонирхож Линус өөрийн нэрний сүүлийн үсгийг өөрчлөн Linux гэж
нэрлэж дэлхий даяар програм зохиогчид хувь нэмрээ оруулж эхлэх болжээ.
Нэрний зөв дуудлага
Энэ үйлдлийн системийг хүмүүс ихэвчлэн Линакс, Лайнукс гэх мэтээр буруу дууддаг юм. Зөв нь яг бичсэнээрээ буюу Линукс.
Бас хүмүүс Redhat Linux, Suse Linux гэх мэтээр яридаг энэ нь бас л буруу. Redhat Linux тархац гэх мэтээр ярих ёстой юм.
Үнэн хэрэг дээрээ Linux чинь зөвхөн Kernel юм шүү дээ. Бусад tool, программууд нь GNU-ийх. GNU гэдэг нэр их сонин шүү. “Gnu is Not Unix” гэж байгаа юм. Ахиад GNU-г задалбал ….. Энэ нэр их сонин программын хэлээр бол рекурсив, хэзээ ч дуусахгүй. хэхэ. Kernel-ийг тойрсон бүх tool, жижиг програм бүгд GNU tool-ууд юм шүү. Тийм болохоор Linux GNU tool-тай маш холбоотой, энэнгүйгээр бол юу ч биш.
Үнэн хэрэг дээрээ Linux чинь зөвхөн Kernel юм шүү дээ. Бусад tool, программууд нь GNU-ийх. GNU гэдэг нэр их сонин шүү. “Gnu is Not Unix” гэж байгаа юм. Ахиад GNU-г задалбал ….. Энэ нэр их сонин программын хэлээр бол рекурсив, хэзээ ч дуусахгүй. хэхэ. Kernel-ийг тойрсон бүх tool, жижиг програм бүгд GNU tool-ууд юм шүү. Тийм болохоор Linux GNU tool-тай маш холбоотой, энэнгүйгээр бол юу ч биш.
Бас нэг юм бол хэдий олон мянган программистууд Linux
Kernel-ийг хийж байгаа сайжруулж байгаа гэх боловч хэдхэн хүн л source
tree-г төрөл төрлөөр хариуцан патч хийж суудаг юм. Тэр нь мэдээж Линус
Торвалдс мөн Марсэлло Тосатти, Алан Кокс, Анрдреа Аркандэли гэх мэт
хүмүүс. Тус бүр өөр өөрийн Kernel трее-гийн патч-уудыг хийж гол
зангидагч нь мэдээж Линус Торвалдс, бүх эрх түүнд.
Гэтэл BSD тийм биш, маш цөөн хүн маш сайн
бүтээгдэхүүн гаргаж байгаа юм. Би үнэгүй BSD-ийн Kernel-ийг ярьж байна.
Үнэхээр хүчтэй найдвартай сайн Kernel дээ.
За тэгээд лицэнзээс хамаарч үнэгүй үнэтэйгээ мэдэх
хэрэг болно доо. Linux бол GPL(General Public License), BSD бол BSD
лицэнз. ИнтэрNetээс хайж олоод ялгааг нь харна биз дээ. Үнэгүй UNIX
төрөлд FreeBSD, OpenBSD, NetBSD, бөх төрлийн Linux дистро орно. Үнэтэйд
SGI-ийн IRIX, IBM-ийн AIX, SUN-ий Solaris, HP-ийн HP/UX, Caldera-гийн
SCO-UNIX гэх мэт хэхэ.
UNIX төст системийн бүтэцUNIX систем функцийн хувьд гурван түвшинд хуваагддаг:
· Кернел буюу цөм, үйлдлүүдийг төлөвлөж хураагуур (storage/диск)-ийг удирддаг;
· Шел буюу бүрхүүл, хэрэглэгчийг системтэй холбогч бөгөөд хэрэглэгчийн командуудыг хөрвүүлж биелүүлнэ.
· Хэрэглээний програм хэрэгсэлүүд, үйлдлийн системд нэмэлт боломжуудыг бий болгоно.
Кернел
Үйлдлийн системийн цохилох зүрх болсон кернел нь тоног төхөөрөмжийг хянаж програмистын удирдлагаар системийн хэсгүүдийг унтрааж асааж байдаг. Хэрвээ жишээ нь та компьютертээ ls буюу директорийн мэдээллийг жагсаах команд оруулбал кернел дискнээс тухайн директор дахь файлуудыг унших командыг өгч, таны дэлгэц дээр тэдгээрийг жагсаан харуулах болно.
Бүрхүүл
Одоогоор нэлээд хэдэн төрлийн бүрхүүл гараад байгаа, хамгийн өргөн тархсан нь bourne ба C бүрхүүлүүд бөгөөд эдгээрээс гадна эхлэн суралцагчдад ихэд дөхөмтэй менюгээр удирддаг бүрхүүлүүд мөн байдаг. Ямар бүрхүүл ашиглахаас үл хамааран үүний үүрэг нь хэвээрээ үлддэг, өөрөөр хэлбэл хэрэглэгч, компьютер хоёрыг холбодог.
Бүрхүүл нь мөн дамжуулах хоолойн үүргийг гүйцэтгэх чадвартай, үүнийг хэрэглэгч хэд хэдэн командыг хооронд нь холбож өгөх, нэг програмын үр дүнг нөгөө програмын оролт болгон ашиглах болох чадвар гэж тайлбарлаж болно.
Хэрэглээний програмууд болон хэрэгсэлүүд
Unix-ийн хэрэглэгчид хэрэглэж болохуйц зуу зуун хэрэглээний порграмууд бий, үүний заримыг нь тодорхой нэг үйлдэлд зориулан гуравдагч этгээдүүд гаргасан байх нь ч бий. Ерөнхийдөө хэрэглээний програмуудыг тодорхой хэрэглээ бүхий жишээ нь: документ боловсруулах болон бизнесийн хэрэглээний програмууд мөн програмчилахад зориулагдсан гэж хоёр ангилж болно.
Түгээмэл 4 тархацын хувьд
Fedora
yum list all командаар жагсаасан нийт пакетын тоо 7334
-CentOS
yum list all командаар жагсаасан нийт пакетын тоо 5785
-Ubuntu
apt-cache stats командаар жагсаасан нийт пакетын тоо 24088
-Debian
apt-cache stats командаар жагсаасан нийт пакетын тоо 23851
Эндээс харахад Debian болон түүн дээр суурилсан Ubuntu тархац нөгөө хоёроосоо бараг 4, 5 дахин илүү пакетуудын сонголттой байна.
Бакалаврын ангийн төгсөлтийн (дипломын) ажил бичих, хамгаалах заавар
Соёл-Эрдэм дээд сургууль
Бакалаврын
ангийн төгсөлтийн (дипломын) ажил бичих,
хамгаалах заавар
1.
Нийтлэг
зүйл
Төгсөлтийн (дипломын)
ажил нь оюутнуудыг сонгосон мэргэжлийн тодорхой сэдвээр гүнзгий мэргэшүүлэх, онолын
мэдлэг, эзэмшсэн судалгааны арга зүйгээ судалгаа, шинжилгээний ажилд амжилттай
ашиглах чадвар эзэмшүүлэхэд оршино.
Соёл-Эрдэм
дээд сургуулийн шалгалтын
журамд төгсөлтийн ажлыг бичих эрхийг нийт суралцах
хугацааны голч дүнгээр 3 (80 оноо)-аас доошгүй амжилт үзүүлсэн оюутан эдлэнэ
гэж заасан байдаг. Энэхүү журмын дагуу 4-р курсын оюутнуудаас дээрх болзлыг
хангасан оюутан төгсөлтийн ажил бичиж хамгаална.
Төгсөлтийн ажил нь 3
болон 4-р курсэд бичдэг ангийн ажлаас нэлээд ялгаатай. Ангийн ажлыг ихэвчлэн
судалсан хичээлийн хүрээнд сонгосон тодорхой сэдвээр бичдэг бол төгсөлтийн ажил
нь сэдвийн хувьд хичээлийн хүрээгээр хязгаарлагддаггүй өргөн сэдвийг хамардагаас
гадна онолын хувьд асуудлыг хөндсөн байдал, судалгаа, шинжилгээний цар
хэмжээгээрээ илүү өргөн хүрээтэй байдаг. Төгсөлтийн ажил бичиж,
хамгаалах ажил нь дараахь хэд хэдэн үе шаттай явагдана.
1.
Сэдвээ сонгож, түүний үндэслэлийг гаргаж, төслөө бэлтгэж хамгаалах
2.
Сонгосон сэдвээрээ хууль
эрх зүйн актууд, ном, сэтгүүл, эрдэм шинжилгээний тайлан, өгүүлэл, статистикийн
тоо баримт, мэдээлэл, холбогдох материал цуглуулах.
3.
Цуглуулсан мэдээллээ уншиж
судлах, тэмдэглэл хөтлөх, эшлэлээ бэлтгэх, гол санаагаа бичиж тэмдэглэх,
харьцуулан дүгнэх, шаардлагатай бол нэмэлт мэдээлэл хайх, унших үе
4.
Цуглуулсан мэдээлэлээ боловсруулах,
хүснэгт график хэлбэрээр бэлтгэх, төгсөлтийн ажлын гол бүлгүүдээ бичиж бэлтгэх
үе
5.
Дүгнэлт санал, зөвлөмж бэлтгэх үе
6.
Төгсөлтийн ажлаа зохих
шаардлагын дагуу хэлбэршүүлэх
7.
Төгсөлтийн ажлаа урьдчилан
хамгаалалтад оруулж, шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулах
8.
Төгсөлтийн ажлаа шалгалтын
комиссын өмнө хамгаалах гэсэн үе шатыг дамжина.
Төгсөлтийн
ажил бичиж байгаа оюутан нь уг ажлын шинжлэх ухааны үндэслэл, бие дааж судалсан
байдал, судалгааны үнэн зөвийг өөрөө хариуцана.
2.
Төгсөлтийн ажлын сэдвийг сонгох, төслөө бэлтгэж, хамгаалах, батлуулах
Оюутан
нь төгсөлтийн ажлын сэдвийг өөрөө сонгох эрх эдэлнэ. Тэнхимээс мэргэжил бүрээр
оюутнуудад санал болгох дипломын ажлын сэдвүүдийг 10 дугаар сард багтаан
гаргасан байна. Оюутан нь мэргэжлийн дагуу өөрийн сонирхсон сэдвээ санал
болгосон сэдвүүдээс сонгох буюу өөрөө шинэ сэдэв дэвшүүлэх замаар сонголтыг
хийнэ.
Тэнхимийн
санал болгосон сэдэвт ороогүй сэдвийг оюутнууд өөрөө санал болгосон тохиолдолд
тэнхим хурлаараа хэлэлцэж, тухайн оюутны суралцсан мэргэжил, мэргэшүүлэх
чиглэлд уг сэдэв нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргаж шийдвэрлэнэ.
Оюутан
сонгосон сэдвээрээ товчхон төгсөлтийн ажлын төсөл бичиж тэнхмийн хэлэлцүүлэгт
оруулна. Төгсөлтийн ажлын төсөл нь тухайн оюутан уг сэдвээрээ ямар төсөөлөлтэй
байгаа, энэхүү сэдвээр төгсөлтийн ажил бичиж чадах эсэхийг харуулах болно.
Судалгааны сэдэв, санаагаа сонгох нь харьцангуй хялбар байж болох хэдий ч
энэхүү төсөлдөө судалгааны асуудлын шинэлэг тал, ач холбогдлыг тодорхойлон
гаргаж ирэх нь чухал юм. Төсөл бичих нь:
Нэгдүгээрт-Төгсөлтийн
ажлын эхлэл болж, судалгааны ажлын арга барилыг төлөвшүүлэх
Хоёрдугаарт-Тэнхимийн багш нарт
оюутны судалгааны сэдвийг үнэлэх, цаашид өгөх чиглэлийг тодорхой болгох
боломжийг олгох ач холбогдолтой юм.
Төгсөлтийн
ажлын төсөл нь дараах хэсгүүдээс бүрдэх ба нийт 7 хуудсаас багагүй байна.
1. Дипломын ажлын зорилго - Дипломын ажлыг
энэ сэдвээр бичих болсон шалтгаан, судалгааны зорилгыг тодорхойлно.
2. Шийдвэрлэх асуудал, ач холбогдол - Энэ хэсэгт судалгааны
сэдэв, уг сэдвийн хүрээнд шийдвэрлэгдээгүй, шийдвэрлэвэл зохих асуудлыг
дэвшүүлнэ. Судалгааны ач холбогдол, тухайн салбарт оруулах хувь нэмрийг
тодорхойлно.
3. Сэдвийн судлагдсан байдал - Дэвшүүлж буй асуудал нь онолын болон
эмпирик түвшинд хэрхэн судлагдсан талаар дэлгэрэнгүй тайлбарлаж бичнэ. Энд
өөрийн уншсан материалуудын талаарх тайлбарыг оруулна. Бусдын ажлаас шууд авч
ашиглахыг хориглоно. Энэ талаарх зааврыг оруулж
өгсөн болно.
4. Судалгааны материал /өгөгдөл/ -
Судалгаанд ашиглах материалууд болон тоон өгөгдлүүдийн эх үүсвэр, хамрах хүрээ,
олдоц зэргийг тодорхойлно.
5. Судалгааны арга зүй - Судалгааны ямар
арга ашиглах талаар тодорхойлж бичнэ. Сонгосон судалгааны арга нь тоон өгөгдөл
болон судалгааны материалуудад нийцтэй эсэх талаар тайлбар хийнэ.
6. Календарчилсан төлөвлөгөө - Дипломын
ажлын урьдчилсан бүтэц, гүйцэтгэх ажлын календарьчилсан төлөвлөгөөг гаргана.
7. Ашигласан материалын урьдчилсан жагсаалт
- Судлагдсан байдлын хүрээнд ашиглагдсан болон цаашид ашиглах материалуудын
жагсаалтыг Өгөгдсөн загварын дагуу гаргана.
Төгсөлтийн ажлын төслийг 11 сарын 20-ны дотор тэнхимд хураалгана. Төгсөлтийн ажлыг 14
хоногийн дотор тэнхмийн хэлэлцүүлэгт оруулна. Төслийг
тэнхмийн нийт багш нарт илтгэл байдлаар танилцуулж хамгаалалт хийнэ.
Төслийг хамгаалах илтгэлийн хугацаа 10 минутаас хэтрэхгүй. Хэлэлцүүлгийн
төгсгөлд төгсөлтийн ажлын удирдагч багшийн талаар оюутны саналыг
авна.
Оюутнуудаар сэдэв
сонгуулах ажлыг мэргэжлийн багш гүйцэтгэнэ. Оюутнуудын сэдэв
батлагдсаны эцэст багш төгсөлтийн ажлын сэдэв болон
оюутны жагсаалтыг гаргаж оюутан бүрээр гарын үсэг зуруулан Мэргэжлийн
тэнхимийн эрхлэгчид
өгнө. Тэнхимийн эрхлэгч багш нарын судалгааны ажлын чиглэл, ажлын ачаалалыг харгалзан төгсөлтийн ажлын удирдагчаар
томилох хуваарийг гарган оюутны төгсөлтийн ажлын сэдэв, төгсөлтийн ажлын удирдагч, шүүмжлэгчийг
баталсан шийдвэр гаргаж, сургалтын албанд нэг хувийг өгнө. Оюутнаар сэдэв
сонгуулах, төгсөлтийн ажлын удирдагчдыг сонгох үе шат хичээлийн
жилийн 1-р улиралд шийдэгдсэн байна.
Нэгэнт сэдэв батлагдсаны
дараа сонгосон сэдвээ өөрчлөхийг хориглоно. Төгсөлтийн ажлын сэдэв албан
ёсоор батлагдсаны дараа оюутан бүрд удирдагчдын зүгээс ажлаа эхлэх даалгавар,
чиглэл өгнө.
3. Төгсөлтийн ажлын
агуулга,бүтэц
Төгсөлтийн ажил нь
агуулгын хувьд онолын хэсэг, практик судалгаа, түүнээс ургуулан гаргасан
дүгнэлт, санал зөвлөмж, хавсралтуудаас бүтнэ. Төгсөлтийн ажил нь бүтцийн хувьд
удиртгал хэсэг, онолын болон судалгааны хоёр буюу гурван бүлэг, дүгнэлтийн
хэсэг, ашигласан ном, зохиолын жагсаалтаас бүрдэнэ. Төгсөлтийн ажлын хэмжээ
хавсралт ороогүйгээр 45-аас доошгүй хуудас байна. Удиртгал хэсэгт
төгсөлтийн ажлын талаарх ерөнхий мэдээлэл, тухайлбал сонгосон сэдвийн цаг үеэ
олсон байдал, ач холбогдлыг харуулсан үндэслэл, уг ажлын зорилго, зорилтууд,
практик ач холбогдлыг харуулна. Түүнчлэн сэдвийн хүрээнд хийсэн судалгааны объект,
судлах зүйл нь юу болох, ашигласан мэдээлэл, судалгаанд хэрэглэсэн тодорхой
аргууд, мэдээ материалыг хэрхэн боловсруулж, ашигласнаа дурдана. Удиртгал хэсэг
3 хуудсанд багтсан байна.
Нэгдүгээр бүлэгт ихэвчлэн онол арга зүйн асуудлыг хөндөнө. Энд
тухайн сэдвийн талаарх онол, уг асуудлыг судалж ирсэн түүх, энэ талаар бүтээл туурвисан
томоохон эрдэмтдийн бүтээл, үзэл баримтлал, хэрэв онолын олон урсгал чиглэл
байдаг бол товч ялгааг нь дурьдах шаардлагатай. Энэ бүхнийг гадаадын болон
өөрийн улс орны эрдэмтдийн зохиол бүтээлээс олж авна. Нэгдүгээр бүлэгт судалж
байгаа сэдвийнхээ гол ойлголт, тухайн үзэгдлийн мөн чанарыг нээж харуулах
ёстой. Судалж байгаа үзэгдлийнхээ хөгжиж, өөрчлөгдөж ирсэн чиг хандлагыг
харуулна. Эдгээрийг хүснэгт, графикаар ойлгомжтой хэлбэрээр харуулбал
илүү зохистой. Нэгдүгээр бүлэг нь төгсөлтийн ажлын нийт хэмжээний 30 хувиас
хэтрэхээргүй байх ёстой.
Хоёр болон гуравдугаар
бүлгийн агуулга нь практикийн асуудлыг хөндсөн
байна. Энд тухайн оюутны бие дааж хийсэн эдийн засаг, санхүү, статистикийн дүн
шинжилгээ байна. Төгсөлтийн ажилд сурах бичиг, ном зохиолд тусгагдсан томъёо,
аргуудыг давтан хуулах шаардлагагүй бөгөөд харин ашигласан ном,зохиолын
эшлэлийг заавал тусгана.
Бусад
ном, зохиолоос эш татсан зүйл хэт олон байх нь тохиромжгүй. Шаардлагатай
тохиолдолд бусдын санаа бодлыг өөрийн үгээр илэрхийлэн бичиж болно. Хоёр болон
гуравдугаар бүлэг нь нийт ажлын 50-60 хувийг эзлэхээр байна. Төгсөлтийн ажлын
дүгнэлтийн хэсэг нь ерөнхий дүгнэлтүүд, судалж буй сэдвийн хүрээнд тулгамдсан
асуудлуудыг нэгтгэн гаргасан, уг асуудлыг шийдвэрлэх талаар өөрийн санаа бодлыг
тусгасан байна. Энд судалгааны зорилго, зорилтуудад энэхүү ажлын хүрээнд хэрхэн
хүрч, шийдвэрлэсэнийг дүгнэнэ. Санал болгох зөвлөмжөө мөн энд
тусгана. Асуудлыг шийдвэрлэх талаар авах арга хэмжээнүүдийг
санал болгож болно. Энд уг сэдвээр цаашид үргэлжлүүлэн судалбал зохих
чиглэлүүдийг хөндөж болно. Төгсөлтийн ажлын дүгнэлтийн хэсэг нь нийт ажлын 5-10
хувьтай тэнцэх хэмжээтэй байна.
Ашигласан
материалын жагсаалт нь хууль эрх зүйн бусад баримт бичиг, сурах бичиг болон
эрдэм шинжилгээний ном, сэтгүүл, интернетээс ашигласан материалын Web хуудас
болон бусад материалуудаас бүрдэнэ. Хуулиудыг төгсөлтийн ажилд эш татсан
дарааллаар нь харин ашигласан сурах бичиг, эрдэм шинжилгээний ном, сэтгүүлүүдийг
зохиогчийн нэрийн эхний үсгээр цагаан толгойн дарааллаар жагсаалтад байрлуулна.
Хавсралтуудыг
ашигласан ном, зохиолын жагсаалтын дараа төгсөлтийн ажилд дурьдагдсан дэс
дарааллаар хавсаргана. Хавсралт шинэ хуудаснаас
эхэлсэн байна. Хавсралт бүрийн баруун дээд
өнцөгт "Хавсралт" гэж бичиж, ард нь
дугаарыг нь тавьсан байна.
4.
Төгсөлтийн ажлыг хэлбэршүүлэх
Төгсөлтийн
ажлаа бичиж дуусаад удирдагчтайгаа
сүүлчийн хувилбараар нь тохиролцсоны
дараа уг ажилд тавигддаг шаардлагуудад
нийцүүлэн түүнийг хэвлэж, үдэж бэлтгэнэ. Төгсөлтийн ажлын эхийг А4
цаасны нэг тал дээр, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээг 12-оор,
мөр хоорондын зайг 1.5-аар Windows-ын
орчны Word программ дээр бичиж бэлтгэнэ. Хуудсанд текстийг зүүн захаас
1.2, баруун захаас 0.8 ын зай үлдээж бичнэ.
Төгсөлтийн
ажлын хуудас бүрийг дугаарласан байна. Дугаарыг хуудасны доод хэсгийн төвд нь
байрлуулна.
Бүлэг
бүрийн гарчгийг 14-ийн өндөртэй үсгээр, тодоор харлуулж (Во1d-оор
) бичнэ. Бүлэг бүрийг шинэ
хуудаснаас эхэлнэ. Төгсөлтийн ажилд текстийг
тодорхой утга санаа бүрийн эхэнд догол мөрнөөс эхэлж бичнэ.
Эшлэлийг
дэлгэрэнгүй болон товч гэсэн 2 хэлбэрээр хийж болно. Дэлгэрэнгүй эшлэлийг
тухайн хуудасны доор зураасын (Foot note хэлбэрээр) доор хийнэ.
Дэлгэрэнгүй эшлэл нь зохиогчын
овог нэр, бүтээлийн нэр,
хэвлэлийн газар, хэвлэсэн газар, он, хуудасны дугаар гэсэн
дараалалтай байна. Товч эшлэлийг тухайн текстийн
төгсгөлд тавигдсан ном,
зохиолын жагсаалтад тавигдсан дугаарыг заах
замаар бичнэ. Харин эшлэл болгосон эх үүсвэрийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл
нь ашигласан ном, зохиолын жагсаалтад заавал өгөгдсөн байна.
Төгсөлтийн
ажлыг илүү ойлгомжтой болгох зорилгоор хүснэгт, графикуудыг оруулсан байна.
Хүснэгт, график, товч тодорхой зурагдсан байвал зохино. Хүснэгт, график нь тус
тусдаа дугаарлагдсан байх бөгөөд төгсөлтийн ажлын эхнээс төгсгөл хүртэл нэг
дараалалтай байна. Хүснэгт бүрийн баруун дээд өнцөгт 'Хүснэгт" гэсэн үгийг
тавьж, ард нь холбогдох дугаарыг тавина. Хүснэгтийн доорх нэг мөрийг алгасаад
хүснэгтийн нэрийг голлуулан байрлуулна. Хүснэгтийн мөр, баганын үзүүлэлтийн
хэмжих нэгж ижил бол түүнийг гарчгийн хамт харуулна. Өмнө, хойно орсон
хүснэгтийг эш татах бол хүснэгтийн дугаарыг хуудастай нь дурьдана. Хүснэгт аль
болох бага хэмжээтэй, нэг хуудсанд багтахаар байх ёстой. Хэрэв том хэмжээний
хүснэгтийг дараагийн хуудсанд үргэлжлүүлэн харуулах бол хүснэгтийн толгойн хэсгийг
давхар харуулж "Хүснэгтийн үргэлжлэл" гэж бичнэ. Хүснэгтийг
статистикийн эмхэтгэл, ном сэтгүүлээс шууд авсан бол доор нь "Эх
сурвалж:" гэж бичээд, ашигласан материалаа заавал дурьдана. Төгсөлтийн
ажилд томъёо түүний гаргалгааг харуулах бол тод харлуулсан үсгээр (bold),
тусгай нэг мөрөнд байрлуулж, хашилтанд дугаарыг өгч, хэрэглэсэн тэмдэглэл бүрд
тайлбар хийнэ.
Төгсөлтийн
ажилд сурах бичиг, ном зохиолд дурьдсан тодорхой ойлголт асуудлыг аль болох
давтаж нурших шаардлагагүй. Харин нийтэд төдийлэн тодорхой бус маргаантай
ойлголт, тодорхойлолт, асуудлыг хөндөн, зохиогчид, эрдэмтдийн бүтээлээс эш
татан оруулж болно. Тухайн сэдвээр байгаа янз бүрийн үзэл бодол, ойлголт, үзэл
баримтлалыг хөндвөл сайн.
5. Төгсөлтийн ажлын
удирдагч, түүний үүрэг, хариуцлага
Төгсөлтийн
ажил хийх оюутанд түүнийг бэлтгэл ажлыг хангах, бичих үе шатанд онол,
практикийн туслалцаа, зөвлөгөө өгөх зорилгоор төгсөлтийн ажлын удирдагчийг
тэнхимээс багш нарын судалгааны ажлын чиглэл, ачааллыг харгалзан томилно.
Төгсөлтийн ажил бичиж байгаа оюутан нь ажлын явцаа удирдагчдаа тогтмол
танилцуулж, шаардлагатай дэмжлэг, туслалцаа, зөвлөмжийг авах үүрэгтэй. Ингэхдээ
төгсөлтийн ажлын удирдагч нь уг ажлыг редакторлагч хүн биш, онол, практикийн
болон үг, үсгийн засварыг нэг бүрчлэн хариуцагч биш гэдгийг оюутан ойлгох
хэрэгтэй. Төгсөлтийн ажлын үе шат бүрд удирдагчийн гүйцэтгэх үүрэг өөр өөр
байна. Уг ажлын бэлтгэл үе шатанд удирдагч нь сэдэв сонгох, ажлын
төлөвлөгөөг тодорхой болгох, уншиж судлах ном, сэтгүүл, сэдвийн
чиглэлийн талаар зөвлөгөө өгнө. Төгсөлтийн ажил бичих явцад удирдагч нь
шүүмжлэгчийн байр сууринаас хандаж дутуу дулимаг хөндсөн асуудал, баталгаа
нотолгоо шаардах, бичих өнгө аяс, тэдгээрийг хэрхэн засах, сайжруулах чиглэлээр
зөвлөнө.
Оюутан
нь удирдагчаас өгсөн шүүмж, зөвлөмжид анхааралтай хандаж, бас өөрийн байр
суурийг хамгаалж, шүүмжлэлийг хүлээн авч болно. Гэхдээ сэдвийн хүрээнд онолын
болон арга зүйн зөв байр суурийг тусгасан байх шаардлагатай. Удирдагч багш
дипломын ажлын явцын үнэлгээг оюутан бүрээр бичилтийн хугацаанд 2 удаа
тэнхимийн эрхлэгчид бичгээр гаргаж өгнө.
Төгсөлтийн
ажлын сэдвийг ажилдаа оновчтой тусгаж, чанарын өндөр түвшинд бичсэн байх нь
тухайн оюутны үүрэг юм. Төгсөлтийн ажлын удирдагчтай тохирсон эцсийн хувилбарыг
хамгаалалт болохоос 10 хоногийн өмнө удирдагчид өгсөн байна. Удирдагч
төгсөлтийн ажлын эцсийн хувилбарыг хүлээн аваад экспертын байр сууринаас
үнэлгээ өгч, бичгээр дүгнэлтээ бэлтгэнэ. Төгсөлтийн ажлын талаарх удирдагчийн
дүгнэлт нь уг ажлын чанар, асуудлыг хөндсөн онол, практикийн түвшин, сайн
талуудыг дурьдсан, ялангуяа өмнө дурьдагдсан дутагдлуудыг залруулсан байдал,
хэрэв засаагүй бол, учир шалтгаан, үндэслэлийг дурьдаж, төгсөлтийн ажлын
хамгаалалтад оруулах болмжтой болон боломжгүй байдлыг заавал тусгана.
6. Төгсөлтиин ажлын
урьдчилсан хамгаалалт
Төгсөлтийн
ажлын урьдчилсан хамгаалалт хийх өдрийг тэнхим, сургалтын албатай тохиролцон
тогтооно. Урьдчилсан хамгаалалтын өмнө оюутан төгсөлтийн ажлын бэлэн болгосон
ажлаа урьдчилсан хамгаалалтын комиссын гишүүдэд удирдагч багшийн дүгнэлтийн хамт өгнө.
Урьдчилсан
хамгаалалтын үед оюутан 15 минутанд гүйцэтгэсэн ажлаа товч танилцуулж, комиссын
гишүүдээс тавьсан асуултанд хариулна. Комисс оюутны төгсөлтийн ажилтай
танилцсаны дараа түүнийг жинхэнэ хамгаалалтад оруулах эсэх шийдвэрээ гаргана.
Комисс оюутанд уг ажлыг сайжруулах, засах өөрчлөх талаар зөвлөж, санал гаргаж
болно. Комисс төгсөлтийн ажлыг жинхэнэ хамгаалалтад оруулах боломжтой гэж үзвэл
тэнхимийн эрхлэгч төгсөлтийн ажлын нүүрний хэсэгт зөвшөөрсөн гарын үсгээ зурж,
хамгаалалтын комисст өгнө.
7.
Төгсөлтиин ажлын шүүмж- Төгсөлтийн
ажил бичсэн оюутаны ажлыг бодитой үнэлэх, хөндлөнгийн дүгнэлт үнэлгээг
гаргуулах зорилгоор сэдвийн дагуу холбогдох мэргэжлийн хүмүүсээр шүүмж
бичүүлнэ. Шүүмж бичихэд улсын байгууллагын мэргэжилтнүүд, бизнесийн
хүрээнийхэн, эрдэм шинжилгээний байгууллагаас эрдэмтэд, судлаачид, бусад их,
дээд сургуулийн профессор, багш нар оролцож болно. Төгсөлтийн ажил бичсэн
оюутан нь шүүмж бичих хүнд уг ажлынхаа нэг хувийг удирдагчийн дүгнэлттэй хамт
хамгаалалт болохоос 7 хоногийн өмнө хүргүүлнэ. Шүүмж нь сэдвийн ач холбогдол,
цаг үеэ олсон байдал, оюутан уг сэдвийн онол, практикийн асуудлыг хэрхэн хөндөж
тавьсан, зорилгодоо хүрснийг үнэлнэ. Дараа нь төгсөлтийн ажлын бүлэг бүрийг авч
үзэж, сайн тал, дутагдлын талаар дэлгэрэнгүй дүгнэлт гаргана. Төгсгөлд нь
шүүмжлэгч нь төгсөлтийн ажлын ерөнхий түвшинд өөрийн хувийн үнэлгээг өгч дүн
тавина. Шүүмж нь 2-3 хуудаснаас хэтрэхгүй байна. Шүүмж бичсэн хүн бичгээр
бэлтгэсэн, гарын үсгээ зурж баталгаажуулсан шүүмжийг хамгаалалтын комисст өгнө.
Хэрэв удирдагч болон шүүмжлэгч төгсөлтийн ажлыг эцсийн хамгаалалтанд оруулах
боломжгүй гэж үзвэл энэ асуудлаа тэнхим, сургалтын албанд мэдэгдэнэ. Тэнхим, сургалтын алба
хамгаалалтанд оруулах эсэх эцсийн шийдвэрийг гаргана.
8.
Төгсөлтийн ажлаа
эцсийн хамгаалалтад
оруулахад шаардагдах материалууд
Төгсөлтийн ажил бичсэн
оюутан нь эцсийн хамгаалалтад дараах материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд
1.
Сурлагын дэвтэр
2. Сургалтын албанаас
баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт
3. Бүрэн хэлбэршүүлсэн төгсөлтийн ажил
4. Удирдагчийн дүгнэлт
5. Шүүмж
6. Төгсөлтийн ажлын
электрон хэлбэрээр хадгалсан файл
7. Роwer point программаар
бэлтгэсэн хамгаалалтанд оруулсан танилцуулга Эдгээр материалуудыг хамгаалалт
болохоос 2 хоногийн өмнө бүрдүүлээгүй бол хамгаалалтад оруулахгүй.
9. Төгсөлтийн ажлын хамгаалалт
Оюутан нь хамгаалалтын
өмнө удирдагчаасаа боломжийн үнэлгээ авсан, хөндлөнгийн шүүмжлэгчээс эцсийн
хамгаалалтад оруулах боломжтой гэсэн зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Төгсөлтийн
ажлын эцсийн хамгаалалт нь комиссын нээлттэй хуралдаан дээр явагдана.
Хамгаалалтын комисс нь оюутны онолын бэлтгэлийн түвшин, мэргэжлийн чиглэлээр
бэлтгэгдсэн байдалд ерөнхий үнэлгээ өгч, тухайн мэргэжлээр диплом олгох эсэх
талаар шийдвэр гаргах үүрэгтэй. Ийм учраас оюутан нь хамгаалалтын үед сэдвийн
хүрээнд ном, зохиолд юу гэж бичсэн, төгсөлтийн ажлын сэдвийн хүрээнд юу хийснээ
тоочих нь гол биш юм. Товч илтгэлдээ оюутан нь төгсөлтийн ажлын гол
утга санааг товч тодорхой. аль болох хүснэгт, график, схемээр харуулж санал
дүгнэлтээ илэрхийлнэ. Энэхүү илтгэлээ удирдагчтайгаа тохиролцсон, түүнд
үзүүлж, зөвлөлгөө авсан байна. Илтгэлээ компьютер, LCD дэлгэц ашиглан тавина.
Энэ бүх зүйлийг урьдчилан бэлтгэсэн, илтгэл тавих сургуулилтаа хийж,
илтгэлээ яг 15 минутдаа багтахаар тохируулсан байна. Илтгэлээ тавихдаа аль
болох чөлөөтэй, шууд харж уншихгүйгээр, өөрийн үгээр ярих шаардлагатай.
Төгсөлтийн ажлын хамгаалалтад
бэлтгэх, хамгаалах үйл ажиллагаа нь оюутны хувьд маш хариуцлагатай чухал ажил
юм. Хичнээн сайн ажил бичиж, удирдагчаасаа болон шүүмжлэгчээс сайн үнэлгээ авсан
боловч хамгаалалтанд муу бэлтгэж, амжилттай илтгээгүйгээс ерөнхий үнэлгээ
доошилж болно. Хамгаалалтыг амжилттай хийхийн тулд илтгэлээ сайн бэлтгэх,
түүндээ оюутан өөрийн зүгээс бие дааж юу хийсэн, судалгааны
ямар арга хэрэглэсэн, ямар шинэлэг асуудал гаргаж хөндсөн, ямар үр дүнд хүрсэнээ
харуулвал илүү сайн болно. Илтгэлд хэт олон тоо баримт нурших нь тохиромжгүй
бөгөөд зөвхөн тэдгээрийг баталгаа нотолгоо болгох зорилгоор л хүснэгт,
графикаар харуулвал илүү зохистой.
Хамгаалалтын төсгөлд
комиссын гишүүд асуулт тавина. Оюутан сандарч мэгдэхгүйгээр асуултыг сайн
сонсож товч, оновчтой үгээр хариулах шаардлагатай. Олон үгээр нурших нь
тохиромжгүй бөгөөд энэ нь оюутны мэдлэг эмх цэгцгүй муу байгааг
харуулна. Ийм учраас төгсөлтийн ажилд бичсэн оюутан
хамгаалалтынхаа өмнө мэргэжлийн чиглэлээр үзсэн гол хичээлүүдээ сэргээн харж,
тухайн сэдэвтээ хамаарах онолын ном, зохиол уншиж, биеэ сайтар бэлтгэсэн байх
шаардлагатай. Багш нарын асуултыг тэмдэглэж аваад товч
бөгөөд бодитоор хариулна.
Асуулт хариулт
дууссаны дараа төгсөлтийн ажилд удирдагчаас
өгсөн үнэлгээг нийтэд уншиж танилцуулна. Дараа нь хөндлөнгийн шүүмжлэгчийн
шүүмжийг уншиж танилцуулна. Төгсөлтийн ажлыг А, В, С, D,F
гэсэн үнэлгээгээр дүгнэнэ. Үнэлгээ өгөх үйл ажиллагаа комиссын гишүудийн
хаалттай хурал дээр 10-15 минутын хугацаанд хийгдэнэ. Үнэлгээ нь дипломын ажлын
шинжлэх ухааны болон практик ач холбогдол, чанарын түвшин, илтгэлийн агуулга,
асуултад хариулсан байдалд үндэслэсэн байна. Төгсөлтийн ажлыг комиссоос
үнэлсэн дүнг хамгаалалтад оролцсон нийт оролцогчидод танилцуулна. Комиссоос
өгсөн дүн эцсийн бөгөөд эргэж хянагдахгүй.
Төгсөлтиин ажлын сан, түүний хадгалалт,
хамгаалалт
Төгсөлтиин ажлын оюуны
өмчийн эрх нь түүнийг бичсэн оюутан болон тул тэнхимд хамаарагдана.
Төгсөлтийн ажил нь бүрэн эхээрээ үдэгдсэн байдлаар болон
CD дээр хадгалагдана. Мөн уг ажлыг электрон
байдлаар авч үлдэж болно. Тэнхим оюутны төгсөлтийн ажлаар мэдээллийн электрон сан үүсгэж, жил бүр баяжуулан
хадгална. Энэхүү санг бүрдүүлэх ажлыг тэнхимийн компьютерийн багш
нар гүйцэтгэнэ. Уг санг CD
дээр хадгална. Төгсөлтийн эх ажлыг оюутануудад олноор нь болон хоногоор
өгч явуулахыг хориглоно.
2010.11.01
Мэргэжлийн тэнхим
Боловсруулсан Мэргэжлийн тэнхимийн эрхлэгч Б.Алтантуяа
Subscribe to:
Posts (Atom)