Subscribe:

2012-11-29

Програмчлалын бодлогууд

1. Сайн байна уу гэсэн үг хэвлэдэг програм зохио.
2. Гараас оруулсан инчийг сантиметрээр илэрхийлж хэвлэ.
3. 964 гэсэн тооны язгуурыг олоод 64-д үрж.
4. Өгөгдсөн 2 тооны арифметик ба геометр дундажыг ол.
5. Тэгш өнцөгт гурвалжины катетуудын урт 28, 32 бол талбайг ол.
6. 9 цаг, 32 минут 18 секунд нь нийт хэдэн секундтэй тэнцүүг ол.
7. 1962 онд төрсөн хүн хэдэн настайг олдог програм зохио.
8. R=32 радиустай тойргийн уртыг олдог програм зохио.
9. Тойргын талбай 82 бол радиусыг олдог програм зохио.
10. 3 метр радиустай Монгол гэрт хэдэн метр бүслүүр хэрэгтэйг олдог програм бич.
Жич:Монгол гэр 3 бүслүүртэй.
11. Өгөгдсөн хурдтай явж байгаа онгоц өгөгдсөн секундэд хэдэн км замыг туулахыг
олдог програм зохио.
12. Өгөгдсөн натурал тоог язгуурт нь хуваахад хэд үлдэх вэ?
13. Өгөгдсөн натурал 3 тооны нийлбэрийг ялгаварт үрж.
14. Төрсөн он болон ирээдүйд болох онг оруулахад хэдэн настай байхыг хэвлэ.
15. Өгөгдсөн тоог 3,5,7-д хуваахад хэд үлдэх вэ?


16. Өгөгдсөн 3 оронтой тооны цифрүүдийн үржвэрийг ол.
17. Өгөгдсөн 4 оронтой тооны цифрүүдийн үржвэрийг ол.
18. Тэгш өнцөгтийн талууд өгөгдсөн бол талбайг ол.
19. А, B гэсэн 2 натурал тоо өгөгдсөн бол АВ хэдтэй тэнцүү вэ? (pow функц
ашиглана)
20. X секунд өгөв. Хэдэн цаг, минут, секунд өгсөнг хэвлэх программ зохио.
21. Автобусны билэт 6 оронтой ба цифрийн нийлбэр нь 21-тэй тэнцүү байвал түүнийг
азын билет гэнэ. Хэдэн азын билет байх вэ? Билетийн дугаар 100000 эхлэнэ.
22. Өгөгдсөн бүхэл гурван тоогоор талаа хийх гурвалжин олдох уу?
23. 1+1/3+1/5+1/7+,,,,,,,+1/n цувааны нийлбэрийг хэвлэ.
24. Гурвалжны талууд өгөгдсөн бол талбайг ол.
25. Өгөгдсөн n бүхэл тоог эерэг сөрөг аль нь болохыг тодорхойл.
26. Өгөгдсөн n натурал тоог тэгш сондгой аль нь болохыг тодорхойл.
27. М өгөгдсөн натурал хоёр оронтой тоо палиндром тоо мөн эсэхийг тодорхойл.
28. Өгөгдсөн гурван оронтой натурал тооны өндөр цифрийг ол.
29. Өгөгдсөн хоёр оронтой тооны арифметик дундаж бүхэл тоо бөгөөд тэгш тоо мөн
эсэхийг тодорхойл.
30. Өгөгдсөн 3 оронтой тоог палиндром тоо эсвэл аравтын орны цифр нь сондгой тоо
мөн эсэхийг тодорхойл.
31. Өгөгдсөн гурван тоог өсөх эрэмбээр байрлуул.
32. Өгөгдсөн 4 тооны аль багыг нь ол.
33. Өгөгдсөн гурван тоо гурвуулаа сондгой тоо мөн эсэхийг тодорхойл.
34. Өгөгдсөн дөрвөн тооны ядаж нэг нь сондгой тоо мөн эсэхийг тогтоо.
35. Өгөгдсөн дөрвөн оронтой тоо өөрийнхөө аль нэг цифрт хуваагдах эсэхийг
тогтоо.
36. Өгөгдсөн гурван гурван тооны хамгийн их тооноос хамгийн бага тоог хассан
ялгаварыг ол.
37. Өгөгдсөн 2 оронтой тооны хөрвөсөн тоо 3-д хуваагдах эсэхийг тогтоо.
38. Өгөгдсөн натурал тоо хүртэлх бүх тэгш тоонуудыг хэвлэ.
39. Өгөгдсөн натурал тоо хүртэлх бүх сондгой тоонуудыг хэвлэ.
40. Өгөгдсөн натурал 3 тоог 3-ууланг нь зэрэг бүхлээр хуваах хуваагчдыг ол.
41. Өгөгдсөн натурал тоог анхны тоо мөн эсэхийг тогтоо.
42. Натурал тоо өгөгдсөн бол төгс тоо мөн эсэхийг тогтоо.
43. Гурван оронтой натурал тоо өгөгдсөн бол палиндром тоо мөн эсэхийг тогтоо.
44. y=9x2 + 20x+15 гэж өгөгдсөн илэрхийллийг дурын x-ын утганд хэд гарахыг ол.
45. y=3x2 + 2x+16 гэж өгөгдсөн илэрхийллийг дурын x-ын утганд хэд гарахыг ол.
46. n! олох програм бич.
47. Тэгш өнцөгтийн талууд өгөгдсөн бол периметрийг ол.
48. Сарын дугаарыг оруулахад хэд хоногтойг хэвлэх алгоритм зохио.
49. Өгөгдсөн 3 оронтой тооны хөрвөсөн тоог ол.
50. Өгөгдсөн 5 бүхэл тооны нийлбэрийг ол.

3 Сэтгэгдэл:

Anonymous said...

Υou aсtuallу make it seem so eaѕy ωіth your ρresеntatіοn but I finԁ
this mаtter to be actually somеthing that Ι think I wοuld nеver undеrstаnd.
It seemѕ toо complicated and verу broad for mе.

I'm looking forward for your next post, I'll try to get the
hang of it!

Αlѕo ѵisit my web blog payday loans

Anonymous said...

Lіnκ ехchangе is
nothіng еlse but it is only ρlacing the
other persοn's webpage link on your page at proper place and other person will also do same in support of you.

my homepage payday loans

Anonymous said...

Бодлогуудаа бодсон нь байхгүй юм уу

Post a Comment